шүлэг

Яв даа яв
Ялимгүй гуниг баахан бардам зангаар үдье
Үүдэн дээрээ гаргаж өгье
Үнсүүлээд хэзээ ирэхийг чинь асууя
Яв даа яв
Удвал, нүдийг чинь нүд минь олж хараад
Уруулийг чинь уруул минь тэмтрэхийг хүртлэх
Цаг хугацаа бол хайр дурлалын хугацаа юм
Цааш нь худал болно,одоо салъя амраг минь
Яв даа яв
Сайхнаар тэгж хайрласан шигээ
Сайхан гэгч нь хагацаж чадъя
Салахын өмнө урьдынх шигээ үнсээрэй
Сайхан гэгч нь үнсүүлээд үлдье
Яв даа яв
Амраг минь  

 

Алтчин

Элэг зүрхэндээ нүхтэй

Энхрий Монгол нутаг минь

Эцэг эхээс заяасан

Эрдэнийн алттай өлгий минь...

/Нинжа хүний дуунаас/

 

Би алтчин... Газрын гаваар орж, гялтан судал шүтэж, шаргал ялтасны төлөө шар махтайгаа хатаж яваа нүхэн гэртэй, нүүдлийн амьдралтай, нүүрсэн царайтай шинэ цагийн монгол. Албан ёсны бичиг баримтан дээр биднийг гар аргаар алт олборлогчид гэж тэмдэглэдэг юм байна лээ. Ард олноос хайрласан алдар гэвэл НИНЖА. Эргэх дөрвөн улирлыг ч эс тоон эгээ л мэрэгч шиг газар сэндийлж, мэлхий шиг намганд шигдэж, хөөгдөж туугдсан ч, хөлдөж бэртсэн ч, шороонд дарагдсан ч, бороонд цохиулсан ч энэ л ажлаа хийсээр дуусах учир биднийг ийн нэрийдсэн. Нэгэнт энэ замыг сонгосон бол зовж зүдрэх, зодуулж нүдүүлэх юу ч биш.

 

Шөнө хагасалж дуг хийгээд үүр цүүрээр сэрэхэд өнөө л ухсан нүх, овоолсон шороо, бүсэлхий хүртлээ орж зогсох урсгалыг нь боосон тогтонги ус, бохир шалбааг л угтана. Хувин, хүрз, олс, хуванцар ногоон түмпэн мэтхэн миний хөдөлмөрийн багаж зэвсэг. Харин хатуу хөтүү ажлын минь аяыг усны гутал, резинэн бээлий удаан даадаггүй. Эрүүл мэнд, гоо сайхан, мэдлэг боловсрол гээд яривал бүр хүний хөх инээд хүрнэ.

 

Алт дагасан хүн өөдөлдөггүй гэдэг. Магад энэ үнэн ч байж болох. Гэр бүл, үр хүүхдээ тэжээхийн тулд том уурхайнуудын ухаад орхисон нүх рүү зээтүү барин дайрсан тэр нэг өдрөөс хойш би гэдэг хүн гэрэл гэгээ, урам зориг, хүсэл тэмүүлэл бүхнээ газрын хөрсөнд булшилж орхисон.. Харин оронд нь цэн пүнгээр биш ч чимх чимхээр хэмжигдэх алтны ялтас олзолж, тэр л гялалзсан метальд амь нас, ар гэрээ даатгасан шуналт хар харх болж хувирсан. Миний үр хүүхдүүдийг ч гэсэн ийм тавилан хүлээж байгаа гэдэгт итгэхэд хэцүү ч эргэлзэх аргагүй.

 

Наймаанд найзгүй гэдэг бол нинжад нинжин сэтгэл, хүн чанар, андын нөхөрлөл мэт нь огт байхгүй. Овоолсон шороо, олзолсон нүхний төлөө олон аавын хүү яс булаалдах ноход шиг хэмлэлддэгийг би мэднэ. Би ч мөн ингэж л яваа. Алтнаас болж ах нь дүүгийнхээ, аав нь хүүгийнхээ амийг хөнөөснийг ч хоёр цэхэрдээ нүгэл хурааж харсан. Нүхлээд орхисон цооногийн шороон багана нурж нүдэн дээр минь олон хүн дарагдаж амьсгал хураасан. Чигчий хурууны хумсны толионд ч хүрэхгүй алтаар чин үнэнч хайр сэтгэл, бүсгүй хүний ёс жудаг нуруулдсан шороо мэт нуран унахыг ч үзсэн. Үйрмэг алтыг амархан бөөгнөрүүлдэг тэр мөнгөн ус гэгч мөнгөлөг бөмбөлөг удмын санг минь, үр хойчийг маань үгүй хийж байгааг ч гадарлана. Энэ бодис хэний гараар орж ирж, хэний гараар дуусдагийг ч мэднэ. Гэвч мэдлээ гээд яалтай билээ.

Газрын шимтэйг, өвсний сортойг даган нүүдэллэдэг байсан малч удмын үр сад би өнөө цагт сэндийлсэн шороо, ухсан цооног бараадан нутгаас нутаг, нүхнээс нүх дамжин сохор номин шиг амь тэмцэн алт тэмтрээстэй явах юм чинээ даанч санаагүй. Нутагтаа байгаа хэрнээ харийнханд хөөгдөж, мөнгөтэй, мэдэлтэй нэг нь газар шороог минь өөрийн юм шиг өмчирхөж байгаад дургүй минь хүрдэг. Гэлээ гээд хэзээд муу нэртэй, хэрээ шиг хар савартай алтчин миний буруу болж адлагдана уу гэхээс аврагдана гэсэн түүх үгүй.

 

Гол мөрөн сүйдэж, горхи ус ширгэж, амьд байгаль хувхайрч байгаагийн шалтгааныг зөвхөн нинжад тохдог. Яг үнэндээ нуурын элгийг нуугитал самрах аварга том драг, талыг там болгох нүсэр техникүүд, газрын хэвлийг бахим савраараа сэндийлээд хаячихсан тракторуудын мөрөөр л бид ордог. Гадаад дотоодын тэр олон уурхай хэн гээч даргын хэзээ гаргасан шийдвэрийн дагуу, хэний зөвшөөрлөөр ингэж дур зоргоороо авирлан, алтыг нь аваад авдрыг нь хаяад явж болоод байгааг би мэдэхгүй. Урсгал усны гольдрилыг ч тэд өөрийн дураар өөрчилж, хааж боодог. Нутгийн иргэдийн амин зуулганы мал нүхэнд унах, ундны ус булингартах зэрэг тэдэнд юу ч биш.

 

Эхээс төрөхдөө би нинжа байгаагүй ээ. Энэ л орон нутгийн уурхайдаа илгээлт өвөрлөн ирж байсан үе залгамжилсан уурхайчин аавын хүү явлаа. Харин хувьчлах нэрийдлээр хувааж идсэн тэр уурхайгаас олон ажилчин гахай нүцгэн, гар хоосон халагдсан. Уугуул нутгийн минь газар шороо сэтгэлгүй хүмүүсийн гарт хэрхэн утгаа алдаж, унаган төрлөө гээж байгааг хараад шогшрох сэтгэл надад байсан, халдаад зодуулах зориг ч цагтаа байсан. Хаяад явсных нь дараа арга буюу бусдыг дагаж үйлс буруутны үлдэгдэл дээр найрласан. Зуданд хотоо харлуулж үлдсэн малчид, үйлдвэр цех нь хаагдаад ажилгүй болсон иргэдээр хүсээгүй, сонгоогүй энэ амьдрал хүрээгээ тэлсээр. Дуусдаггүй баялаг, шавхагддаггүй нөөц гэж үгүй тул хаана л алт гарна тэнд хэрэн хэсч, уугуул иргэдэд нь хөөгдөж туугдан, уурхайн эздэд нь зодуулж нүдүүлэн явсаар хүн чанараа хөлийн уландаа гишгэж, алтнаас өөрийг үл хүсэгч араатан болж хувирч байна. Цагдаагийн машины бараанаар үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, бутран тарчихаад буцаад баасны батгана мэт шавах энэ олныг харахаар хэнийг ч юм зүхэх сэтгэл төрдөг. Ухаж гаргасан алтаа арай ахиу үнэ хэлдгээр нь урд хөршийн панзчингууд руу бариад гүйх бусдыгаа харин буруутгаад ч яах билээ дээ.

 

Улстөрчид нь ухаантай сан бол, эрх мэдэлтнүүд нь иргэдээ гэсэн сэтгэлтэй сэн бол энэ олон монгол хүн уул усаа өөрийн гараар сэндийчиж, нөөц баялагаа нэгэн үеэрээ барж цөлмөхийн төлөө улайрах байсан болов уу. Ардчилсан Монгол хэмээн гоё овогтой алттай улсын иргэн би айж эмээн, даарч чичрэн хөндий нүх ангуучилж, хүйтэн шороо малтаж хүний тооноос амьдаараа хасагдаа ч уу. Хүнд хүчир амьдралд бухимдсан алтчин залуус нь хөлчүүрхэж, хүүхнүүд нь алтаар биеэ үнэлж, хүүхдүүд нүхний овгорын шороог зөөж, хужаа нар өөрийн юм шиг үүрлэж, өдрөөс өдөрт бүл нэмж байгаа алтчингууд өөр хоорондоо дайсагналцаж элэг нэгтнээ эгээ л мал шиг хороож... алт тойрсон адгын болгон энд үүрлэх байсан гэж үү?

 

Одоо Монголд 300 орчим мянган нинжа бий гэдэг албан бус тооцоо байдаг. Үүний цаана хэчнээн хүүхэд сургууль цэцэрлэггүй хоцорч, хэчнээн хүний эрүүл мэнд, амьд явах баталгаа алтны өчүүхэн ялтсаас ч хямд болж буй бол. Нинжануудыг тоодог нийгмийн үйлчилгээ ч гэж үгүй. Өвдлөө гэхэд алт зарж олсон өнөө хэдэн цаасаа бариад л явна. Орон газар хэсч явсаар тогтсон иргэншил, тодорхой харьяалал ч байхгүй. Олдсоноо идэж, олсоноо арилжиж яваа хүмүүс зөвхөн өнөөдрөө л арай ядан аргацаадаг. Сумын хөгжил, нутгийн удирдлага, бүсийн чадавхи гээд л ярьдаг. Үнэндээ юуг өөрчилж, юуг сайжруулж байгааг бид мэдэхгүй. Харин Африкын өлсгөлөн ядуурлын жишээ алтнаас улбаатайг богинохон бодолтой, боловсрол нимгэн алтчин би дуулсаан. Амиа тээхийн төлөө аргагүйн эрхэнд алт дагасан над шиг хүн олон бий. Цаг зуурын хэрэгцээнийхээ төлөө үе үе энэ тамын тогоонд буцалдаг зарим нь ч бий.

 

Халуун амь эрсдэж бүлээн цус урсахын цагт, хамгийн сүүлийн горхи хатан ширгэж хамгийн эцсийн навч тасран унах мөчид хамгийн үнэтэй гэгддэг энэ металл хэрэг дээрээ хамгийн үнэгүй болно гэдгийг би, чи, та бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэвч алтны ангуучлалд амьдаараа хатсан энэ хар дарсан зүүд шиг амьдрал хэзээ дуусгавар болохыг, хэрхэн баялагтай нутгийн иргэд алтаа бусдаас харамласандаа өөрсдөө өрсөж цөлмөхөөр өлөн цөөврүүд мэт улангасахаа болихыг, хэзээ газрын баялагаа тэгш хуваарилж, ирээдүйд хийх хөрөнгө оруулалт болгохыг, хэдийд нь жирийн ард түмэн бид итгэл төгс, сэтгэл түвшин амьдрахыг хэлчих хэн нэгэн байна уу, энэ улсад...

Сексийн талаархи 10 хатуу үнэн

1. Эр хvний бэлгийн амьдралын оргил vе нь 18 насанд тохиодог бол эмэгтэй хvнийх 28 нас нь байдаг юм байна.
Бэлгийн гормон ялгарах хэмжээгээр тооцвол энэ нь vнэн болж таарна. Учир нь эрчvvдийн тестостерон гормон 18 насанд нь хамгийн их хэмжээгээр ялгардаг байхад эмэгтэй хvний бэлгийн эстроген гормон нь 25-28 насанд дээд хэмжээгээрээ боловсордог ажээ. Гэвч гормоны ялгарал боловсруулалтын оргил насандаа хvн заавал сесийн мэдлэг чадвар, тачаангуй байдлаараа дээд цэгтээ хvрсэн байх албагvй. Єєрєєр хэлбэл биологийн тогтмол онол, байгалийн хуулиас vл харгалзан, хvн нvний сексийн оргил vе нь єєр єєр насанд нь тохиодог ажээ. За ингээд арга билгийн орчлонгийн, эр эмийн ёсны талаархи хvмvvсийн тогтсон хэдэн ойлголтуудын vнэн эсэхийг хамтдаа мэдэж авгаая.

2. Эр бэлгийн эс илчлэг багатай.

Энэ бол мэдээж худлаа. Олон бvсгvйчvvд эр бэлгийн эсийг илчлэг багатай гэж боддог учраас, аман секс хийж, vрийн шингэнийг залгин єєр зvйл идэлгvй дэглэм барьж, турахыг хичээдэг. Харамсалтай нь эр бэлгийн эс бол маш их уураг, фруктоз агуулсан, асар их илчлэгтэй зvйл юм байна шvv.

3. Vvлэн борооны ажилын vеэр гар хангалга хийвэл маш хvчтэй дур тавилтыг мэдрэнэ

Тиймээ энэ бол гарцаагvй vнэн. Гэвч зарим тохиолдолд vйлчлэхгvй байх нь бий. Ер тухайн vеийн хос хоёрын сэтгэл санааны байдал, хvн хvнийхээ онцлогоос их хамаардаг.

4. Эр бэлэг эрхтний дундаж хэмжээ 20 см
Худлаа бас дахин худлаа. Залуусаа битгий санаа зов. Эр бэлэг эрхтний албан ёсны дундаж хэмжээ бол 15 см юм байна.

5. Энгэр зєрvvлэхийн жаргалд эрхтний хэмжээ ямар ч хамаагvй
Энэ ойлголт бол маргаангvй vнэн юм. Бvхий л орчин нєхцєл нь цогцлон бvрдсэн сайхан vед, ямар ч хvн диваажингийн жаргалыг амсана. Харин бэлэг эрхтний хэмжээ огт хамаагvй байдаг.

6. Архи, мансууруулах бодис хэрэглэсэн секс хамгийн их таашаалтай байдаг.

Энэ бол худлаа. Хvн тухайн нєхцєл байдал, харилцаанд орж буй хvнээсээ хамаарч дур хvсэл нь єдєгддєг. Харин мансууруулах бодисоор єдєєгдсєн дур хvсэл бол ихэвчлэн сохор, эргэж харамсахуйц болж єнгєрдєг.

7. Эрчvvд 7 секунд тутамд бэлгийн харилцааны талаар боддог.
Зарим сонин, нийтлэлд ингэж бичсэн байдаг ч энэ нь худлаа, хэт туульширсан ташаа ойлголт юм. Судлгааны дvнгээр, эрчvvдийн 23 хувь нь л сексийн талаар байнга тєсєєлєн, мєрєєдєж явдаг байхад, vлдсэн хувь нь хаяа хаяахан л боддог гэжээ.

8. Чухал хурал чуулга, спортын шийдвэрлэх тэмцээн, илтгэл тавих зэрэг vйл ажиллагааны ємнєх єдєр бэлгийн харьцаанд орвол тєлєвлєсєн ажил хэрэг амжилтгvй болдог.
Энэ бол худлаа гэнэ. Учир нь Швейцарийн эрдэмтэд бэлгийн харьцаад ороод 10 болон 2 цаг єнгєрч байгаа хvмvvсээс харьцуулсан судалгаа авчээ. Тэгтэл хавьталд ороод 10 цаг болж байсан хvмvvс єєдрєг, цоглог, бяр чадлаар дvvрэн байж. Харин 2 цагийн дотор бэлгийн харьцаанд орсон байсан хvмvvс л бага зэрэг маанагдуу байсан ажээ. Тэгэхлээр, ямар нэгэн чухал vйл ажиллагаанд оролцохоосоо ємнєх 2 цагт л бэлгийн харьцаанд орохгvй бол бvх зvйл окей байдаг болж таарлаа.

9. Усан санд, ванн дотор, бvлээн усан дунд секс хийх vед эр бэлгийн эсvvд vхдэг тул жирэмсэн болох магадлал багатай байдаг.
Тиймээ энэ бол vнэн. Халуун бvлээн vс нь єндгєн эсийг халаадаг учраас, эр бэлгийн эсvvд амархан vхдэг. Гэвч vvнийг жирэмслэхээс хамгаалах найдврартай арга хэмээн ойлгож болохгvй. Яагаад гэвэл, зарим эр эсvvдийн амьдрах чадвар маш сайн байдаг тул, хvчтэй зарим нь vр тогтоох болоцоотой байдаг.

10. Интернетээр порно их vзвэл, сvvлдээ донтох хандлага бие болдог.
Энэ бол хvний хvний хувийн онцлогоос л хамаарах асуудал учраас 100% vнэний хувьтай гэж хэлж болохгvй ээ. Гэхдээ интернетээр порно vзэгчдийн ганцхан хувь нь л донтдог байна. Хамгийн сонирхолтой нь тэдгээр донтогчдийн 38 хувь нь эхнэр авсан юмуу, нєхєрт гарсан хvмvvс байдаг гэнэ.

Дээдэс

Хуц гэж хэлэе дээдэс минь Хууль номоороо яллабал ялла Ядуу яваагийн гэм бурууг Яагаад ард түмэн үүрэх ёстой юм бэ? Өвдсөн цагтаа очих эмнэлэггүй биднийгээ Өрөвдөх юмгүй , тонилгож орхи Сая таван зууд чинь "ТҮЦ" тавих эрхгүй Заяа муутай биднийгээ устгаж орхи Тартагтаа тулсан ч амьдарья гэхээр Татвартаа дарагдсан биднийгээ нухаж орхи Монголын төлөө гэж хичнээн зүтэгсэн ч Морь ч үгүй нохой ч үгүй үлдсэн биднийгээ устга Өнгөтөй бүхэн нь сэжигтэйгээр үхдэг Өргөсөн авс нь алтан өлгийд очдог Миний ч биш хүний ч биш Монгол заяанд Мэлэрч гүйцсэн биднийгээ цаазлаж орхи дараа нь дээдэс минь дураараа цэнгэ даруулгагүй аашилж зоргоороо жарга Намынхаа мөнгийг живаад хүргэ Нартыг голж сансарт нис Авгайдаа сувдан гутал хийлгэ Амьхандаа цуглаж алтаар гудар Сонгууль монгууль гэж битгий золNгт Сохор зоосны үнэгүй худлаа битгий ярь Зүгээр биднийгээ цаазалж орхи Зүрхээр минь тугаан тахь дээдс минь

Өөрөөр

Болжмор бүхэн өрөвдмөөр хайралмаар гэж бодож байна уу тийм бишээ
Бүргэд бүхэн атаархмаар бахархмаар гэж санаж байна уу тэгвэл алдаа
Хэрээ болгон жигшмээр зэвүүцмээр гэсэн үү тэр чинь ч шал худлаа
Хэн ч мэдэхгүй дээ яг үнэндээ хэрээ хамгийн хайралмаар бас атаархмаар

Царайлаг бүсгүйд тохирох тийм сэтгэлийг царай муутайд нь заяаж
Цангинасан сайхан дуу хоолой чив чимээгүй байсаар амьдралаан өнгөрөөдгийм
Хамгийн сайхан нүд орчлонг харалгүй харанхуйн дунд дуугүйхэн унтарч
Хажуугаар нь газар ширтсэн нэг нь тэнгэрийн тухай муулсаар дуусдгийм

Үнэхээр сайн харвал цэцэгнээс навч илүү сайхныг мэдэж чадна тэгээд бас
Үхэл бүхэн үхэл биш зарим нь амьдрал байдгийг ч ухаарч болно
Дуулим хорвоогийн сайхан муухай сэтгэлд чинь л оршиж байдаг болохоор
Дураараа сэтгэж чөлөөтэй харцгаа хэрээ хамгийн сайхан шувуу

Эрчүүдийн үзэн яддаг зүйл

Хүн бүр адилгүй л дээ. Тиймээс эрчүүдийн яг юунд дуртай, дургүйг нэг хэмжүүрээр үзэж хараахан болохгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө л тэдний дургүй зүйл гэж бас байна аа. Энд бичигдээгүй, хүн бүрийн онцлогийг жагсаах юм бол тэдний дургүй, үзэн яддаг зүйлийг тоолоход ч хэцүү болох биз.

Гэхдээ бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд дараах цөөн хэдэн зүйлийг мэдэж байхад илүүдэхгүй нь. Энэ материалыг хамтдаа суугаад уншвал хайртынхаа дургүй зүйлийг давхар шалгаад авахад чинь тусална. Энд бичигдсэн зарим зүйл нь секстэй огт холбоогүй. Гэхдээ эрчүүд үзэн ядаж байна гэдэг чинь, хэрвээ та ийм алдаа гаргавал хайртай залуугийнхаа өмнө ямархуу оноо алдах нь ойлгомжтой шүү дээ.

                   Эрчүүд хүүхнүүдийг секст дургүй мэт аашлахад туйлаас дургүй
                   Эрчүүд сексийн амьдралдаа огт санаачлага гаргадаггүй эмэгтэйчүүдэд дургүй
                   Эрчүүд эр хүний бие махбодыг мэддэггүй хүүхнүүдэд дургүй
                   Эрчүүд хүүхнүүд өөрийнхөө дур тавилтыг зөвхөн эр хүний ажил үүрэг мэт үзэхэд дургүй
                   Эрчүүд хүүхнүүд орон дотор өөртэй нь замын хөдөлгөөн зохицуулж буй цагдаа шиг харьцахыг үзэн яддаг
                   Эрчүүд секст ямар ч мэдрэмжгүй хүүхэнтэй хамт байж тэсвэрлэхгүй
                   Эрчүүд сексийн үеэрээ хэтэрхий их чалчдаг хүүхнүүдэд дургүй
                   Өөрийнхөө бие галбирыг үнэлдэггүй, өөрийн сайн талаа “доош нь хийдэг” хүүхнүүд эрчүүдийн уурыг хүргэдэг
                   Эрчүүд хэт номын “чухал царайлсан” эмэгтэйчүүдийг таалдаггүй
                   Эрчүүд хэт нялуун, наалдамхай, сул үлбэгэр хүүхнүүдэд дургүй
                   Аман секс хийх, хийлгэх дургүй эмэгтэйчүүд эрчүүдийн дургүйг хүргэдэг
                   Эрчүүд хөнгөмсөг, тэнэг хүүхнүүдийг таалдаггүй
                   Эр хүний зөвхөн санхүүгийн боломжийг нь харж харьцдаг хүүхнүүд эрчүүдийг дургүйг их хүргэдэг
                   Өөрийн гоо үзэсгэлэнгээ эр хүнийг тарчлаах, дарангуйлах зэвсэг болгон ашигладаг хүүхнүүд эрчүүдийн зэвүүг хүргэдэг
                   Эрчүүд хүүхнүүдийг өөрийнхөө хуучин амрагуудынхаа тухай ярихад үнэн голоосоо дургүй
                   Эрчүүд хэв загваргүй, муухай дотуур хувцастай хүүхнүүдийг үзэн яддаг

(Нийт: 6)

Санал асуулга

Миний блог таалагдаж байна уу?